MINERAL PROCESSING 2026
MN EN

Үйлдвэртэй танилцах аялал

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын хөтөлбөрт оролцогчдод зориулсан Үйлдвэртэй танилцах аялал багтсан бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдана.Тус аялал нь хурлын онол, технологийн илтгэл, хэлэлцүүлгээс гадна бодит үйлдвэрлэлийн орчинд уул уурхай, эрдэс боловсруулалтын технологи, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжийг оролцогчдод олгоно.Аяллын хүрээнд оролцогчид Монгол Улсын уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын тэргүүлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Үүнд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ – зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтын цогц үйлдвэрлэл
  • “Ачит-Ихт” ХХК – зэсийн үйлдвэрлэл, гидрометаллургийн технологи
  • “Эрдмин” ХХК – зэсийн катод үйлдвэрлэл, эрдэс баялгийн боловсруулалт

Үйлдвэртэй танилцах аяллаар оролцогчид үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, боловсруулалтын процесс болон үйлдвэрлэлийн зохион байгуулалттай газар дээр нь танилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн харилцаа холбоо тогтоох боломжтой.

Огноо: 2026 оны 10 дугаар сарын 22

Байршил: Эрдэнэт хот

Хурлын хөтөлбөрт багтсан үйлдвэрүүд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ • “Ачит-Ихт” ХХК • “Эрдмин” ХХК