“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын Алтан ивээн тэтгэгчээр Metso Outotec ажиллана
Дэлхийн уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарт тэргүүлэгч технологи, тоног төхөөрөмж, инженерийн шийдлүүдийг нийлүүлэгч Metso Outotec нь “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын Алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Тус компани нь эрдэс боловсруулалтын салбарт бутлалт, нунтаглалт, ялгалт, шүүлт, материал тээвэрлэлт, өтгөрүүлэлт болон хаягдлын менежмент зэрэг уурхайн үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд зориулсан тоног төхөөрөмж, технологи, цогц шийдэл, үйлчилгээг санал болгодог. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, усны хэрэглээ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах тогтвортой технологийг хөгжүүлэн ажилладаг.
Metso-ийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхийн олон орны уул уурхайн компаниудад ашиглагддаг бөгөөд “хүдрээс металл хүртэл” эрдэс боловсруулалт, металлургийн үйлдвэрлэлийн цогц шийдлийг хүргэхэд чиглэдэг. Үүнд бутлах, нунтаглах, баяжуулах, шүүх болон үйлдвэрлэлийн процессыг оновчлох дижитал шийдэл, үйлчилгээ багтдаг.
Монгол Улстай хамтын ажиллагааны хувьд тус компанийн өмнөх Outotec нь 2010 оноос Монголын эрдэс баялгийн боловсруулалт, металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлж, 2011 онд Монгол Улсын холбогдох төрийн байгууллагад уул уурхай, металлургийн боловсруулалтыг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллаж байсан түүхтэй.
Өнөөдөр Монгол Улсад OREM Trade нь Metso-ийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж, бутлах, нунтаглах, баяжуулалт, шүүлт, насос, материал зөөвөрлөлт, сэлбэг хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмж, үйлчилгээг Монголын уул уурхайн салбарт хүргэж байна.
“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлыг дэмжин, Алтан ивээн тэтгэгчээр ажиллаж буй Metso Outotec компанийн хамт олонд талархал илэрхийлье.
