MINERAL PROCESSING 2026
MN EN

Хурлын тухай

8 ДАХЬ ОЛОН УЛСЫН ХУРАЛ “ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ – 2026”

2026 оны 10 дугаар сарын 22–23 · Эрдэнэт хот · “Уурхайчин” соёлын ордон

Эрдэс боловсруулалтын салбарын судлаач, инженер, үйлдвэр–уурхайн удирдлага, технологи нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг нэг дор цуглуулж, шинэ техник технологи, шилдэг туршлага, инновац болон хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэнэ.

Хурлын зорилго

Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх, Монгол орны эрдэс боловсруулалтын туршлагыг хуваалцах, баяжуулалтын техник, технологийг боловсронгуй болгоход шинжлэх ухаан-үйлдвэрлэл-сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулах салбарын ХАБЭА, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санал санаачлагыг тодорхойлоход оршино.

Хамрах хүрээ

Эрдэс боловсруулалтын салбарт судалгаа, эрдэм шинжилгээ, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжилтнүүд.