Ивээн тэтгэгчийн багц
Салбарын тэргүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж
“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын ивээн тэтгэгчийн багц нь уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын байгууллагууд өөрсдийн брэнд, бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээгээ салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргагчид болон олон улсын оролцогчдод өргөн хүрээнд танилцуулах боломжийг бүрдүүлнэ. Ивээн тэтгэгчээр оролцсоноор байгууллагын брэндийн харагдах байдал, олон нийттэй харилцах боломж, салбарын мэргэжлийн хүрээн дэх нэр хүндийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ харилцагч, түншлэл, хамтын ажиллагааны боломжийг бий болгоно.
Ивээн тэтгэгчээр оролцох боломжууд
Ивээн тэтгэгчийн багц бүр нь байгууллагын түвшин, оролцоонд тохирсон танилцуулга, сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, хурлын оролцоо, үзэсгэлэнгийн талбай болон бусад тусгай боломжуудыг багтаасан болно. Доорх хүснэгтээс Platinum, Gold, Silver түвшний ивээн тэтгэгч бүрт олгох эрх, боломж, багцын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.
| Эрх | PLATINUM | GOLD | SILVER |
|---|---|---|---|
| Үнэ | 20,000,000 ₮ | 10,000,000 ₮ | 5,000,000 ₮ |
| Нээлтийн танилцуулга | 5 мин | 3 мин | 1 мин |
| Эмхэтгэл дэх сурталчилгаа | A4 – 2 нүүр | A4/A5 – 1 нүүр | A4/A5 – 1 нүүр |
| Анонс, сурталчилгаанд лого | ✓ | ✓ | ✓ |
| Веб, баннер, social-д лого/танилцуулга | ✓ | ✓ | ✓ |
| Хэвлэл мэдээллийн ярилцлага | 3 | 2 | 1 |
| Хуралд оролцох мандат | 5 | 3 | 1 |
| Үдийн цайны эрх | 5 | 3 | 1 |
| Гала/оройн хүлээн авалтын эрх | 3 | 1 | – |
| Хурлын эмхэтгэл | 10 хувь | 5 хувь | 3 хувь |
| Үзэсгэлэнгийн | 12 м² | 6 м² | 4 м² |
| Тараах материалд лого | ✓ | ✓ | ✓ |
