“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурал Орхон аймагт болно
"Эрдэс боловсруулалт"-ын оролцогчид эхний өдөр уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцах бол хоёр дахь өдрөө эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн илтгэл, судалгааны үр дүнг хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Олон улсын хурлын үеэр компани, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа танилцуулсан үзэсгэлэн тавигдаж оролцогчдын хүртээл болно.
Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй шинэ технологиудыг танилцуулах, практикт нэвтэрсэн дэвшилтэт техник технологи, программ хангамжуудыг нутагшуулах боломжийг эрэлхийлэх, харилцан мэдлэг, туршлага солилцох, эрдэс боловсруулалтын салбарын чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах, технологи нийлүүлэгчид-үйлдвэрлэл эрхлэгчид-судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг хурлын зорилго оршиж ирсэн.
Тодруулбал, "Эрдэс боловсруулалт-2026" олон улсын хуралд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төр засгийн байгууллагууд, Эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэнэ. https://mining.mn/
