MINERAL PROCESSING 2026
MN EN

Үзэсгэлэн

Шинэ технологи, шийдэл, хамтын ажиллагааны боломжийг нэг дороос

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын үзэсгэлэн нь уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологийн компаниуд болон мэргэжлийн байгууллагууд өөрсдийн шинэ техник, тоног төхөөрөмж, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, үйлчилгээний шийдлээ танилцуулах нэгдсэн талбар юм.

Үзэсгэлэнд оролцсоноор та салбарын шийдвэр гаргагчид, инженер, мэргэжилтнүүдтэй шууд харилцаж, шинэ харилцагч, бизнесийн түншлэл болон хамтын ажиллагааны боломжийг бий болгоно.

Үзэсгэлэнд оролцохын давуу тал

  • Шинэ техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, программ хангамж, үйлчилгээ, лабораторийн шийдлээ салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах
  • Үйлдвэр, уурхайн шийдвэр гаргагчид, инженер, техникийн мэргэжилтнүүдтэй шууд уулзах, харилцаа холбоо тогтоох
  • Шинэ харилцагч, бизнесийн түншлэл, ханган нийлүүлэлт болон хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх
  • Компанийн брэнд, бүтээгдэхүүн, технологийн шийдлийг олон улсын хурлын оролцогчдод сурталчлах
  • Ивээн тэтгэгч, үзэсгэлэнгийн оролцогчдод зориулсан 12 м² / 6 м² / 4 м² хэмжээтэй booth сонгох боломж
  • Үзэсгэлэнгийн floor plan, booth дугаар, компанийн нэр, лого, танилцуулгыг хурлын албан ёсны вебсайтад байршуулан сурталчлах
  • Үзэсгэлэнгийн талбай

Үзэсгэлэнгийн зохион байгуулалт нь оролцогчдын хөдөлгөөн, networking болон бүтээгдэхүүн, технологийн танилцуулгыг уялдуулан төлөвлөгдсөн бөгөөд 1 болон 2 дугаар давхарт байрлах үзэсгэлэнгийн хэсгүүдэд салбарын тэргүүлэгч компаниуд оролцоно.

Бизнесээ танилцуулж, шинэ боломжийг нээх талбар — “Эрдэс боловсруулалт-2026” үзэсгэлэн.