MINERAL PROCESSING 2026
MN EN

Хэн оролцох вэ?

Эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулна

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурал нь уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтэн, инженер, судлаач, үйлдвэрлэлийн удирдлага, технологи нийлүүлэгч болон салбарын байгууллагуудын төлөөлөл оролцож, мэдлэг, туршлага, шинэ технологи, бизнесийн боломжийг харилцан солилцох мэргэжлийн нэгдсэн талбар юм.

Тус хурал нь дараах чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, байгууллагын төлөөлөлд нээлттэй:

  • Баяжуулалт, эрдэс боловсруулалтын инженер, технологич
  • Уурхай болон үйлдвэрийн удирдлага, үйлдвэрлэл, засвар үйлчилгээний менежер
  • Инженерчлэл, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн
  • Тоног төхөөрөмж, лаборатори, технологийн шийдэл нийлүүлэгч
  • Судалгааны байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан
  • Төрийн байгууллага, салбарын холбоо, бизнесийн байгууллага болон төслийн төлөөлөл

Салбарын шинэ мэдлэг, технологи, туршлага болон хамтын ажиллагааны боломжийг нэг дороос — “Эрдэс боловсруулалт-2026”.