MINERAL PROCESSING 2026
MN EN

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын Хэвлэл мэдээллийн хамтрагч ErdenetInfo

Орхон аймгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ErdenetInfo.mn сайт нь “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын Хэвлэл мэдээллийн хамтрагчаар ажиллаж байна.

ErdenetInfo.mn нь 2011 оноос Орхон аймагт орон нутгийн мэдээллийн цахим сувгийг хөгжүүлэн ажиллаж, мэдээ, мэдээллийг цахим платформоор дамжуулан олон нийтэд шуурхай хүргэж ирсэн туршлагатай. 2017 оноос хамрах хүрээгээ өргөжүүлж, Монгол Улсын 20 аймагт орон нутгийн сайт болон Facebook, Instagram, Twitter зэрэг цахим платформуудыг нэгтгэсэн “Инфо 21” мэдээллийн сүлжээг байгуулан ажиллаж байна.

Тус редакци нь мэдээ, ярилцлага, сурвалжилга, бизнес, боловсрол, соёл, спорт болон нийгмийн олон талт мэдээллийг тогтмол хүргэж, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэн ажилладаг.

Цахим мэдээллийн технологийн давуу талыг ашиглан мэдээ, мэдээллийг зорилтот хэрэглэгчдэд богино хугацаанд хүргэхийн зэрэгцээ урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэдэг редакцын хувьд ErdenetInfo.mn нь “Эрдэс боловсруулалт-2026” хурлын мэдээлэл, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын Хэвлэл мэдээллийн хамтрагчаар ажиллаж буй ErdenetInfo.mn-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Хуваалцах:

Сүүлийн мэдээ