MINERAL PROCESSING 2026
MN EN

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын 3D төлөвлөлт бэлэн боллоо

Тус олон улсын хурал нь Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулагдах бөгөөд оролцогчдод тав тухтай, ойлгомжтой, орчин үеийн зохион байгуулалтыг бүрдүүлэхээр хурлын талбайг 1 болон 2 дугаар давхарт цогцоор нь төлөвлөжээ.

Нэгдүгээр давхар

Хурлын үндсэн үйл ажиллагаа явагдах нэгдүгээр давхарт Үндсэн хурлын тэнхим, бүртгэлийн хэсэг, үзэсгэлэнгийн бүүтүүд, оролцогчдын харилцан танилцах Networking Area, кофе завсарлагын хэсэг зэрэг үндсэн орон зайнууд байрлана.

Тус давхрын төв хэсэгт байрлах Үндсэн хурлын тэнхимд илтгэл, хэлэлцүүлэг болон хурлын нэгдсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Харин хурлын танхимын гаднах хэсэгт оролцогчид уулзалт хийх, мэргэжлийн харилцаа холбоо тогтоох боломжтой Networking Area-г төлөвлөсөн байна.

Мөн уул уурхайн болон эрдэс боловсруулалтын салбарын компани, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмж, үйлчилгээний шийдлүүдээ танилцуулах үзэсгэлэнгийн бүүтүүдийн хэсэг байрлах юм.

Оролцогчдыг хүлээн авах Registration Area, кофе завсарлагын хэсэг болон шаардлагатай үйлчилгээний хэсгүүдийг хурлын үндсэн урсгалтай уялдуулан байршуулсан нь оролцогчдын хөдөлгөөнд хялбар, ойлгомжтой зохион байгуулалт бий болгох зорилготой.

Хоёрдугаар давхар

Хоёрдугаар давхарт хурлын нэмэлт үйл ажиллагаа, зэрэгцээ хуралдаан болон уулзалтуудыг зохион байгуулах зориулалттай жижиг хурлын тэнхим / Small Stage төлөвлөгдсөн байна.

Мөн тус давхарт оролцогчид болон илтгэгчдэд зориулсан Speaker Lounge, үзэсгэлэнгийн нэмэлт бүүтүүд, амрах болон харилцан уулзах хэсгүүд байрлана.

Ингэснээр үндсэн хурлын хөтөлбөрөөс гадна салбарын мэргэжилтнүүдийн жижиг хэмжээний уулзалт, танилцуулга, хэлэлцүүлэг болон бизнесийн харилцааг өргөжүүлэх боломжтой орчин бүрдэх юм.

Нэг дор төвлөрсөн салбарын уулзалтын орчин

“Эрдэс боловсруулалт-2026” хурлын 3D төлөвлөлт нь зөвхөн хурлын танхимын зохион байгуулалтыг харуулахаас гадна хурал + үзэсгэлэн + networking + бизнес уулзалт гэсэн олон талт үйл ажиллагааг нэг дор уялдуулах байдлаар боловсруулагдсан байна.

Оролцогчид хурлын үндсэн илтгэл, хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ үзэсгэлэнгийн бүүтүүдээр зочилж, уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, шинэ бизнесийн харилцаа холбоо тогтоох боломжтой.

Мөн хурлын үеэр кофе завсарлага болон Networking Area-г ашиглан оролцогчдын мэргэжлийн харилцаа, туршлага солилцоо, хамтын ажиллагааг дэмжихээр төлөвлөжээ.

Ийнхүү “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурал нь эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтэн, инженер, судлаач, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болон бизнесийн байгууллагуудыг нэг дор цуглуулж, мэдлэг, технологи, туршлага, хамтын ажиллагааг холбосон мэргэжлийн томоохон арга хэмжээ болохоор бэлтгэл ажил үргэлжилж байна.

Хурлын талбайн 3D төлөвлөлтөөр оролцогч та бүхэн хурал болох орчин, танхим, үзэсгэлэнгийн бүүт, бүртгэл болон бусад хэсгүүдийн байршилтай урьдчилан танилцах боломжтой.

Хуваалцах:

Сүүлийн мэдээ