"Уурхайчин" соёлын ордон. Эрдэнэт үйлдвэрийн соёл, урлагийн цогцолбор
Соёл, урлагийн цогцолборын соёл, чөлөөт цагийн сектор нь уурхайчид, тэдний гэр бүл, хүүхэд багачуудын оюуны алжаалыг тайлах, бүтээмжийг дээшлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх зэргээр соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулж ирсэн. Соёл, чөлөөт цагийн “Эрдэнэтийн бал” бүжгийн наадам, “Safety first” тэмцээн, “Соёлын хэрэгцээ” хөтөлбөр, “Тэмүүжин Чингисийг хэн сайн мэдэх вэ” уралдаан, караоке, анги хамт олны уран уншлагын тэмцээн, ахмадын “Мөнхийн залуу нас” бүжиг, илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага зэрэг олон уламжлалт ажлыг дурдаж болно. Дэлгэрэнгүй
