Зорилго. Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх, Монгол орны эрдэс боловсруулалтын туршлагыг хуваалцах, баяжуулалтын техник, технологийг боловсронгуй болгоход шинжлэх ухаан-үйлдвэрлэл-сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулах салбарын ХАБЭА, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санал санаачлагыг тодорхойлоход оршино.
Хамрах хүрээ. Эрдэс боловсруулалтын салбарт судалгаа, эрдэм шинжилгээ, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжилтнүүд.
Сэдвүүд:
● Эрдэс судлал
● Дараах салбаруудын боловсруулалтын технологиуд:
- Алт боловсруулах
- Зэсийн хүдэр боловсруулах
- Төмрийн хүдэр боловсруулах
- Нүүрс боловсруулах
- Полиметалл хүдэр боловсруулах
- Флюоритын хүдэр боловсруулах
- Ховор элементүүд болон уран боловсруулах
- Боловсруулах үйлдвэрийн симуляци
- Металлурги
● Ашигт малтмалын боловсруулалтын симуляци ба загварчлал
● Уул уурхайн салбарын эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэл болон холбогдох стандарт, дүрэм журам
● Ашигт малтмалын боловсруулалтын инноваци